"Монгол цэргийн өдөр"-ийг угтсан спортын тэмцээнүүд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-11 12:49:46

Дорнод /МОНЦАМЭ/. "Монгол цэргийн өдөр"-ийг угтсан спортын тэмцээнүүд болж байна. Тэмцээн, уралдаан найман өдрийн турш үргэлжилж, Чойбалсан цэргийн хүрээний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн, волейбол, сагсан бөмбөг, дартс, олс таталт, ширээний теннис, шатар, шагайн харваа, үндэсний бөх, “Хайрлан дуулах Эх орон” урлагийн наадам, “Хийморь өөдөө Монгол цэрэг” хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нээлтийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож, нийт алба хаагчдад амжилт хүслээ.


Холбоотой мэдээ