Дорнодын театр "Гэгээн муза"-д шинэ уран бүтээлээ сойлоо
ФОТО МЭДЭЭ
Дорнод /МОНЦАМЭ/. "Гэгээн муза-16" олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театр "Нүдтэй наран тамга" шинэ жүжгээрээ оролцлоо.
Жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, найруулагчаар МУСТА Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор МУСТА Г.Ариунбаатар нар ажиллажээ. Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт ХДТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон, 10 гаруй хоногийн турш тайзнаа тоглож, Дорнодчуудынхаа хүртээл болгоод байна. Ирэх зун нийслэлд тоглохоор төлөвлөж байгаа аж.
Дорнод аймгийн "Алтангадас" одонт ХДТ-ын дарга Б.Наранхүү: "Жүжгийг Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн нь Монголын театрын урлагт нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал" гэв.