ДОРНОГОВЬ: Цувираагийн хийд 500 гаруй ламтай байжээ
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн нутагт шарын шашны 100 гаруй сүм хийд байсны нэг нь Хөвсгөл сумын төвөөс зүүн хойш 60 км-т орших Цувираагийн хийд юм.
Хийдийг Содномдайчин хун тайжийн хүү Говийн анхдугаар ноён хутагт Агваангончиг 1666 онд Амгалант нэртэй байгуулжээ.
Хийд 500 гаруй ламтай, дөрвөн дацантай, хоёр аймаг, том жижиг найман дуган, гурван сүм, нэг суваргатай, таван жасаас бүрддэг байжээ.
Цувираагийн хийдийн туурь нь шашны болоод соёлын үнэт дурсгалын нэг болдог.
Тус хийд 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устжээ.
Хийдийг дан түүхий тоосго, хөх зөнгөөр барьсан аж. Гол дуганын туурийн зузаан нь 1.5 м байсан аж. Хийдийн туурийн зургийг фото дуранд буулгаснаа хүргэж байна.







