Сүүлийн долоо хоногт ямааны махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-17 09:52:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн долоо хоног бүрийн лхагва гарагт зарим гол нэрийн барааны үнийн судалгаа гаргадаг. Энэ мэдээллээр Булган суманд өнгөрсөн долоо хоногт сүү, ямааны ноолуураас бусад өргөн хэрэглээний зарим гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос өссөн байна. Тухайлбал нэгдүгээр зэргийн гурил 33, хонины ястай мах 167, ямааны ястай мах 1000, элсэн чихэр 183, цагаан будаа найман төгрөгөөр нэмэгджээ. Одоогийн байдлаар нэг кг нэгдүгээр зэргийн гурил 1600, хонины ястай мах 10000, ямааны ястай мах 9000, элсэн чихэр, цагаан будаа 3200 төгрөг байна.

Мөн бензин шатахууны үнэ өсч, нэг литр А-80 бензин 10, АИ-92 бензин 107 төгрөгөөр нэмэгдэж, А-80 бензин 2365, АИ-92 бензин 2520 төгрөг болжээ. Мөн дизель түлшний үнэ 30 төгрөгөөр нэмэгдэж 1935 төгрөг байна. 

Холбоотой мэдээ