Боомтуудыг холбох 518 км автозамын ажил ирэх сараас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай улс хилийн бомтуудыг хатуу хучилттай автозамаар холбохоос гадна, Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замын төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ онд хилийн боомтуудыг холбох 518 км автозамыг тавих талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогыг зохилцуулах газраас мэдээлэв.
Бүтээн байгуулалт ирэх 4 дүгээр сараас эхэлнэ. Тодруулбал, энэ
онд 4 төслийн 680 бүтээн байгуулалт он дамжин хэрэгжиж, 2022 онд 3 төслийг
шинээр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цагааннуур-Улаанбайшинт
чиглэлийн 25 км замыг АХБ-ны олон улсын тендэрийн төслөөр хэрэгжүүлж, одоогоор зам барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн
хүрээнд Тавантолгой-Хангийн чиглэлийн 470 км замын ажлыг мөн эхлүүлжээ. Газар
тариалангийн бүс нутаг Шаамар, Зүүнбүрэн, Түшиг боомтын 120 км автозамыг тавьж
байна. Тосон-Уул, Баян-Уул чиглэлийн 58 км автозамыг энэ онд тавьж дуусах юм.
Хилийн боомтуудыг холбох бүтээн
байгуулалтыг дурдвал, Ханги, Цагаандэл-Уул, Бургастай, Цагааннуур, Тэс,
Арцсуурь, Ханх, Зэлтэр, Ульхан, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Хавиргын гэсэн нийт
14 боомтын 2800 км хатуу хучилттай зам тавих бүтээн байгуулалтыг шат дараатай
төлөвлөөд байна.