“Цодгор хүү-2022” тэмцээнд 200 гаруй хүүхэд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд зорилготой зохион байгуулдаг “Цодгор хүү-2022” тэмцээн 31 дэх жилдээ эхэллээ. Тэмцээнд 6 цэцэрлэг, 18 сургуулийн 207 хүүхэд 4 насны ангилалд өрсөлдөж байна.
“Цодгор хүү-2022” тэмцээнийг хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон аймгийн Шатрын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Улсын аваргад оролцох эрх авах ажээ.