Ц.Өнөрмөнх: Татвар төлөгч 92 аж ахуйн нэгж, байгууллагад 842,8 сая төгрөг буцаан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-25 13:41:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Ц.Өнөрмөнхтэй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, татвар төлөгч хугацаандаа татвараа төлснөөр ямар хөнгөлөлт эдлэх боломжтой  талаар ярилцлаа.

ж ахуйн нэгжийн ямар төрлийн орлогод албан татвар ногдуулдаг вэ

- Холбогдох хуульд зааснаар "тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна" гэж заасан байдаг. ААНОАТ тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд олсон бүх төрлийн орлогод татвар ногдуулдаг. Хуулиар чөлөөлөгдөхөөр заасан орлогууд байдаг бөгөөд энэ нь тухайн төрлийн татварын хуулиар зохицуулагддаг.

Өмнөх жилүүдэд ААНОАТ-ын хувь хэмжээ  2 шатлалтай буюу 10%, 25% байсан бол 2020 оноос эхлсэн  3 шатлалтай буюу 1%, 10%, 25%-иар татвар ногдуулдаг болсон нь бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор төрөөс дэмжиж байгаа  томоохон зохицуулалтын нэг хэлбэр юм. Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлогоос хамаарч татварын хувь хэмжээ тодорхойлогддог. Тухайлбал, орлого нь 0-300 сая төгрөг хүртэл бол ашгийн 1 хувиар тооцож татвараа төлөх ба харин жилд 300 сая-6 тэрбум хүртэлх төгрөгийн орлого олдог байгууллага  ашгаасаа 10 хувиар, 6 тэрбумаас дээш бол 25 хувиар тооцон татвар төлнө гэсэн үг юм. 

- Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж хуульд заасан хугацаандаа татвараа төлж, тайлангаа тушааснаар ямар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдаг вэ?

-Татвар төлөгчид нь дээр дурдсанчлан орлогын 1%, 10%, 25%-иар тооцон татвар төлнө. Харин татвар төлөх, тайлан тушаах хугацаа өөр өөр байдаг. Тухайлбал, жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш хувь хүн, хуулийн этгээд жилд нэг удаа Хялбаршуулсан горим-оор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс 1 хувиар албан татвар төлөх бол, жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө, харин 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авах хуулийн зохицуулалттай байдаг.

Хялбаршуулсан горим гэдэг нь тухайн байгууллага жилд олсон орлогынхоо ашгаас татвар төлөх ёстой байдаг. Гэтэл олсон орлогынхоо зарлагыг тодорхойлж, нотолж чадаагүйгээсээ өндөр татвар төлөх тохиолдол байдаг. Тиймээс зарлагаа тодорхойлж чадахгүй байгаа татвар төлөгч нь хялбаршуулсан горимоор татвараа төлөх хүсэлт гарган татвар ногдуулах орлогын нэг хувиар төлөх боломжтой юм. Тодруулбал, борлуулалтын орлого нь 0-50 сая төгрөг хүртэлх бол  Хялбаршуулсан горим”-д хамрагдах боломжтой.  Иймд хүсэлтээ гуравдугаар улиралд буюу есдүгээр сард багтаан Татварын албанд цахимаар ирүүлэх бөгөөд хуульд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой юм. 

 

Жишээлбэл, “А” ХХК 2021 онд

Борлуулалтын орлого-100,0 сая төгрөг

Хуульд заасан чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого-30,0 сая төгрөг

Хуульд заасан баримтаар нотлогдох хасагдах зардал-40,0 сая

Нийт төлбөл зохих татвар= ((Борлуулалтын орлого- Чөлөөлөгдөх орлого)-хуульд заасан хасагдах зардал)*1%

Нийт төлбөл зохих татвар= ((100,0-30,0)-40,0)*1%=300,0 мянган төгрөг төлөх юм.


Мөн ААНОАТ тайлан тушаахдаа 6 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ААНБ улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор жилд 4 удаа тайлан тушаах бол борлуулалтын орлого 50 саяас 1.5 тэрбум төгрөг  жилд 2 удаа тайлан гаргана. Харин 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, тайлангаа хялбаршуулсан горимоор тайлагнах бол дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор жилд нэг удаа тайлан гаргана.

Мөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байгууллагын хувьд орлогоо тодорхойлоод түүнийхээ 10 хувиар татвараа төлж болно. Ингэхдээ татварын тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор илгээж татвараа төслнөөр төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой байдаг.


Жишээ: “А” ХХК 2021 онд- 

 Борлуулалтын орлого-400,0 сая төгрөг     

Хуульд заасан чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого-50,0 сая төгрөг   

Хуульд заасан баримтаар нотлогдох хасагдах зардал-110,0 сая /Үүнээс чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой гарсан зардал 10 сая төгрөг/

Нийт төлбөл зохих татвар= ((Борлуулалтын орлого- Чөлөөлөгдөх орлого)-хуульд заасан хасагдах зардал)*1%

Нийт төлбөл зохих татвар= ((400,0-50,0)-100,0)*10%=25,0 сая төгрөг төлөх юм.


-Өнгөрсөн 2021 онд хугацаандаа тайлангаа гаргаж татвараа төлсөн болон татварын илүү төлөлттэй байгаа хэдэн аж ахуйн нэгжид буцаан олголт хийгдэж  байгаа вэ

- Орхон аймгийн хувьд 2021 оны жилийн эцсийн тайлангийн ногдолоор төлсөн татварын 90%-г буцаан авах хүсэлтийг шалгаж баталгаажуулснаар  92 татвар төлөгчдөд 842,8 сая төгрөгийн татварын буцаалт олгохоор хэлтсийн даргын тушаал гарган Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэхүү буцаан олголтын мөнгө нь хоёрдугаар улиралд багтан орох юм.

- Татварын хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх хуулийн өөр ямар заалтууд байдаг вэ?

- Татварын тухай хуулинд зааснаар 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг, хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагсдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг бүрэн чөлөөлдөг. Мөн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн тухайн төрлийн борлуулалтын орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлдөг.

-Татвараа хугацаандаа төлөөгүй тохиолдолд авах арга хэмжээ гэж байдаг уу?

- Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаас гадна алданги ногдуулдаг хуулийн заалтууд байгаа. Иймээс татвар төлөгч нар маань татварын хууль тогтоомжоо сайтар судлан мэргэжлийн байгууллагаас явуулж буй сургалтад тогтмол хамрагдаж байгаарай гэж зөвлөе.

Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ