Хүүхдийн төлөө зөвлөл энэ оны анхны хурлаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-25 14:49:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хүүхдийн төлөө зөвлөл гуравдугаар сарын 24-нд энэ оны анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг ханган, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдааныг гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хурлыг аймгийн Засаг даргын орлогч Д.Алтанзагас удирдан чиглүүлсэн бол Хүүхдийн төлөө зөвлөлийн “2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, Зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Цээпилмаа танилцуулсан юм. 

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийн төслийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар танилцуулж хэлэлцүүлэн баталлаа. Тодруулбал, хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөнд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг 18 арга хэмжээг тусган, салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр баталсан тухай аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ