Төрийн албан хаагчид хөнгөлөлттэй суралцах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-25 21:06:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ Монголын Үндэсний их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр Засаг дарга Д.Мөнхсайхан, МҮИС-ийн ерөнхий захирал Л.Мөнхбаттай санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд МҮИС-ийн ахисан түвшний үндэсний сургуулийн магистрын орой, эчнээ, өдрийн ангийн 14 хөтөлбөрт Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид хөнгөлөлттэй суралцах боломж бүрдэж байна. Мөн аймгийн харьяат иргэд, албан хаагч, тэдний гэр бүлийг мэргэжлийн болон богино хугацааны сургалтад сургах, эрүүл мэндийн  үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх, бүх нийтийн боловсролыг бүх салбарт дэмжих, ЕБС-ийн төгсөгчдийг МҮИС-аар дамжуулан гадаадад хөнгөлөлттэй нөхцөлөөр сургахад  талууд тохиролцжээ.

Хамтын ажиллагааны эхлэл болж МҮИС-аас аймгийн ЗДТГ, БСШУГ, Хөгжимт драмын театртай хамтран 12 дугаар ангийн нийт сурагчдын дунд математик, нийгмийн ухааны хичээлүүдээр мэдлэг ур чадварыг сорих, сурагчдад мэргэжлээ сонгон суралцахад туслах зорилгоор "Edu Expo-2022" сорил шалгалтыг зохион байгуулж, амжилттай шалгуулсан сурагчдыг  урамшууллаа. 

Холбоотой мэдээ