Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс 5 зорилт дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-30 10:32:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг 'Чадвартай малын эмч-Чанартай үйлчилгээ Хариуцлагатай малчин-Халдваргүй мал” уриан дор энэ сарын 28-нд зохион байгуулж, 5 зорилт дэвшүүлэв.

Зөвлөгөөнд МЭЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Нямхүү, ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон аймгийн МХГ, Цагдаагийн газар, Политехникийн коллеж, ДЗОУБ, Прокурорын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож, мэдээлэл өгчээ.  

Энэ үеэр мөн өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан байна.

2021 оны “Шилдэг Мал эмнэлгийн тасаг”-аар Говь-Угтаал, Сайнцагаан, Луус сумын тасаг, Шилдэг мал эмнэлэг үйлчилгээний нэгж, малын эмчээр Говь-Угтаал сумын  “Угтаал чандмань МЭҮН”-ийн малын эмч Д.Амгалан, Сайнцагаан сумын “Тэвш таван эрдэнэ МЭҮН”-ийн малын эмч М.Оюунсүрэн, Луус сумын “Салхит МЭҮН”-ийн малын эмч Б.Баттулга нар  шалгарч, ахмад малын эмч Ж.Хүүхэнбаатар “Монгол Улсын улсын зөвлөх зэргийн малын эмч” болжээ.

Мөн ХХААХҮЯ-ны Хүндэт жуух бичгээр Адаацаг сумын “Бага-Адаацаг МЭҮН”-ийн малын эмч Б.Төмөрчөдөр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрдэнэдалай сумын “ПББД МЭҮН”-ийн малын эмч Д.Пагмадулам, сумын Засаг даргын жуухаар Сайнцагаан сумын “Адуу талст МЭҮН”-ийн малын эмч Н.Наранбаяр, МЭГ-ын мэргэжилтэн П.Чинбат нар шагнуулав. 

Дундговь аймгийн МЭГ нь мал амьтны эрүүл мэндийн алба, захиргаа санхүүгийн алба, Мал эмнэлгийн лаборатори, 15 сумын мал эмнэлгийн тасаг, нэгж гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр суманд мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, 15 суманд мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч ажилладаг байна.


Холбоотой мэдээ