“Мөнгөн усны чимээгүй аюул” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мөнгөн усны чимээгүй аюул” гэрэл зургийн үзэсгэлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын танхимд дэлгэлээ.
planetGOLD төслөөс БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Мөнгөн усны чимээгүй аюул, Минаматагийн конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 6-11-ний өдрүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулж иргэд хөдөлмөрчид, хүүхэд, залуучуудад хор хөнөөлийг нь танилцуулж байна.
Мөнгөн ус нь химийн хортой бодис төдийгүй хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь аажмаар явагддаг. Элемент болон метил мөнгөн усны агаар, ус, хөрсөн дэх ялгарлыг бууруулахаар дэлхийн 137 орон Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод нэгдэн ороод байна. Манай улс 2015 онд уг конвенцыг соёрхон баталжээ.










