Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-11 16:01:07

БЭЭЖИН. /China Daily/. Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт гуравдугаар сард өссөн нь автомашины зах зээлийн ногоон шилжилтийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулжээ.


Хятадын Суудлын автомашины холбооноос даваа гарагт мэдээлснээр, өнгөрсөн сард шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүдийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 137.6 хувиар өсөж, 445 мянгад хүрсэн байна.


Мөн Хятадын ийм тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн бөөний борлуулалт гуравдугаар сард өсөж, 13 компанийн бөөний худалдаа 10 мянга давжээ.


Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “BYD” компанийн борлуулалт 104 338-д хүрсэн бол “Tesla”-гийн Хятад дахь салбар 65 814 тээврийн хэрэгсэл худалдаалсан байна.


Суудлын автомашины холбооны тайланд дурдсанаар, Хятадад өнгөрсөн сард суудлын автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар буурч, 1.58 сая орчимд хүрчээ. 

Холбоотой мэдээ