Шинжилгээгээр 30 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-14 10:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 30 тохиолдол батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын  29 нь Улаанбаатар хотод,  нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Коронавируст халдвартай  165 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 12, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 609 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.


Холбоотой мэдээ