"Тавантолгой"-н ойд 11 аймгийн 500 гаруй хурдан хүлэг шандас сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-01 16:08:08

Тавантолгой компанийг үүсгэн байгуулсны түүхт 50 жилийн ойн их баярыг  7 дугаар сарын 29-31-нд тэмдэглэлээ.

Ойн баяраараа говийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулсан юм. Уг баяр наадмаар 11 аймгийн уяачид 6 насны хурдан морьдоос гадна эрлийз 3 насны  хүлгүүдээ сойжээ.  Говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морины уралдаанд Завхан аймгийн харьяат Г.Баярцогтын хүрэн халзан, дунд насанд Сүхбаатар аймгийн харьяат Б.Доржпүрэвийн хүрэн, бага насанд Ховд аймгийн харьяат Н.Баасанжавын хүрэн халзан тус тус түрүүлсэн байна. Мөн соёолон насны уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарч уяач Н.Амгалангийн хээр соёолон түрүүлж, Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Д.Сүхбатар хонгор халзан аман хүзүүдсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Ц.Энхжаргалын толин, Дундговь аймгийн Г.Энхбаатарын хул, тус аймгийн Хулд сумын Н.Батжаргалын халиун тус тус айрагдаж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа. Энэхүү наадамд 500 гаруй хурдан хүлгийг 237 хүүхэд унаж уралдсан гэж аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ