Орон нутгийн үйлдвэрлэгчид туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-26 19:26:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гуталчдын холбоо, Хүнсчдийн холбооны 40 гаруй төлөөлөл Улаанбаатар хотод туршлага судаллаа.

Тус аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд тус үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Туршлага судлах аяллаар гуталчид гутал үйлдвэрлэлийн түүхий эд арьс шир боловсруулах, арьс, ширний лаборатори, гутлын түүхий эд материалын үйлдвэр “Мон ирээдүй ХХК”, “Лугати ХХК”,  “Дархан минж ХХК”, гутлын хими цэвэрлэгээний “Си Эс Эл ХХК” /Shoes love/-тай тус тус танилцсан байна. Харин хүнсч үйлдвэрлэгчид хүнсний манлай үйлдвэр “Траст трейд" ХХК, гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэр “Об пластик ХХК”, хүнсний салбарын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг “Технологийн дээд сургууль”-иар тус тус зочилж, туршлага судалжээ.

Үйлдвэрлэгчид аяллын туршид мэдлэг мэдээллээ дээшлүүлэн, хамтран ажиллагаагаа тэлж, орон нутагт шинэ техник технологи нэвтрүүлж ажиллах зорилгодоо хүрэх олон давуу талыг бий болгосноо хэлж байна.

Холбоотой мэдээ