1500 сурагч бий биелгээ биеллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-04-29 15:30:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 1500 гаруй сурагч бий биелгээ биеллээ.

ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнууд Бүжгийн өдрийг 4 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг түүхтэй. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд Ерөнхий боловсролын сургуулийн 1500 орчим сурагч бий биелгээ биеллээ.

Уг үйл ажиллагааг аймгийн Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгууллаа. 

Мөн үеэр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв.