Цар тахлын нөлөөгөөр Европын иргэдийн дундаж наслалт 0.9 жилээр буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРЮССЕЛЬ. /Chinanews/. Европын холбооны
Статистикийн газрын /Евростат/ мэдээлснээр, цар тахлын нөлөөгөөр 2020 онд
Европын холбооны /ЕХ/ ард иргэдийн дундаж наслалт 80.4 нас буюу өмнөх оноос 0.9
насаар буурсан үзүүлэлт гарсан байна.
Тус байгууллагаас лхагва
гарагт гаргасан мэдэгдэлд, 2020 онд ЕХ-ны орнуудын эрэгтэйчүүдийн дундаж
наслалт 77.5, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 83.2 нас байсан ба өмнөх жилтэй
харьцуулахад эрэгтэйчүүдийн наслалт 1 жилээр, эмэгтэйчүүдийн наслалт 0.8 жилээр
буурчээ.
ЕХ-ны 27 гишүүн орны тухайд
Францын Корсика арлын иргэд 2020 онд дундаж наслалт хамгийн өндөр буюу 84
байсан бол Болгарын иргэдийн дундаж наслалт хамгийн бага байжээ.
Мэдэгдэлд ЕХ-ны дундаж
наслалт буурч байгаа нь цар тахалтай шууд холбоотой болохыг онцолсон байна.
Европын холбооны
Статистикийн газрын өмнө нь гаргаж байсан мэдээллээр, 2020 оны 3 дугаар сараас
12 дугаар сар хүртэлх хугацаанд нас барсан хүний тоо 2016-2019 оны мөн үетэй
харьцуулахад 580 мянгаар нэмэгджээ.