"Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-01 10:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” өнөөдөр тохиож байна.


Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. Улмаар 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-нд гарган тэмдэглэж эхэлсэн байна.


Энэхүү өдрийг тохиолдуулан МҮЭХ-ноос өнөөдөр 10.00 Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж, эрх баригчид болоод ажил олгогч нарт үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэнэ.

Холбоотой мэдээ