Тогтвортой хөгжлийн олон улсын багш нар Улаанбаатарт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-05-02 10:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролыг дэмжих нь” сэдэвт Азийн орнуудын Тогтвортой хөгжлийн боловсролын багш нарын хурал энэ сарын 3-5-нд манай улсад болох гэж байна. Олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг манай улсаас МУБИС, МУИС, гадаад талаас ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Японы Окаяама Их сургууль хамтран зохион байгуулж байна

Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих зорилготой тус хуралд Япон, Казакстан, Энэтхэг, БНХАУ, Филиппин, Малайз, Индонез, Тайланд, Монгол зэрэг 9 орны 70 гаруй эрдэмтэн оролцох юм. Тус хурлыг Монгол Улс хамтран зохион байгуулснаар:

  • боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулах,
  • түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх,
  • боловсролд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг улс орнуудын хэмжээнд харьцуулах, туршлага солилцох боломж бүрдэж байгааг зохион байгуулагч нар онцолж байна. 



Холбоотой мэдээ