Цэрэгт татагдсан залуус албандаа мордов

ФОТО
munkhzul@montsame.mn
2022-05-02 10:59:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эр цэргийн албанд татагдсан Хонгор нутгийн залуус цэргийн албандаа өнөөдөр /2022.05.02/ мордож байна.

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусаа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар, залуусын ар гэрийнхний хамт үдэн гаргаж өглөө. 

Энэ удаагийн хугацаат цэргийн албанд Баянхонгор аймгийн 20 сумаас цэргийн насны залуус татагдан Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаах юм.