Мэргэжлийн жүжигчдийн "Уран уншлага" улсын уралдааныг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-03 12:15:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Мэргэжлийн жүжигчдийн "Уран уншлага" улсын уралдааныг Баянхонгор аймгийн Тэмүжин театрт энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Баахүүгийн Ганчимэгийн санаачилгаар орон нутагт анх удаа санаачлан зохион байгуулж буй тус уралдаан мэргэжлийн урлагийн байгууллагын театр, чуулгын жүжигчдэд нээлттэй.

Тус уралдаан нь театр, чуулгын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, урын сангийн нөөц, уран уншлагын хөгжлийг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулах зорилготой. 

Соёл Урлагийн их сургууль, Хүүхдийн Тэмүжин театр хамтран зохион байгуулах тус уралдааны нэгдүгээр шат хүүхдийн зохиол, хоёрдугаар шат хошин зохиол байх аж.

Уралдааны дүнг хоёр шатны онооны нийлбэрээр шалгаруулж, Тэргүүн байр 2 сая төгрөг, дэд байр 1.5 сая, гутгаар байр 1 сая төгрөгийн шагналыг гардах юм. Мөн МУУГЗ Б.Ганчимэгийн нэрэмжит шагналыг нэг оролцогч хүртэх юм.

Холбоотой мэдээ