Энэ онд 78 сувилагч, мэргэжилтэнд 39 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТАГТ | Дорнод
167@montsame.mn
2022-05-13 13:00:10

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн байгаагаас 300 буюу 26.5 хувь нь сувилагч нар юм. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад аймгийн удирдлага онцгой анхаарч, бодлого төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Тодруулбал, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвөөс 2021 онд Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн гурван төвийн 23 сувилагчид тус бүр 500 мянган төгрөг, 2022 онд 13 сумын эрүүл мэндийн төвийн нийт 78 сувилагч мэргэжилтэнд 39 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” төсөлд орон нутгийн оюутан, залуучуудыг хамруулж, орон нутгийн төсвөөс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, эмч сувилагчдыг бодлогоор бэлтгэж байгаа бөгөөд зарим нь сургуулиа төгсөж, хөдөө сумдад ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Сувилахуйн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Эмч хөгжлийн төв”-ийг байгуулаад байна

Холбоотой мэдээ