APEC-ийн долоон орон Орос, Хятадыг тойрон мэдээлэл солилцохоор тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-16 16:30:54

ТОКИО. /TASS/. АНУ, Япон, Канад, БНСУ, Тайвань, Филиппин болон Сингапур улс мэдээлэл солилцох хамтын системийг бий болгож, уг системийг БНХАУ болон ОХУ-д хаалттай байлгахаар тохиролцжээ.


Энэ нь Хятад, Орос улс бүрэлдэхүүнд нь багтдаг "Аsian Pacific Еconomic Cooperation" /APEC/ буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулганы холбогдох бүтцийг солих зорилготой гэж Японы “Nikkei” сонин мэдээлсэн байна.


Мэдээлэл солилцох энэхүү системд цаашид Бразил, Их Британи зэрэг APEC-ийн гишүүн бус улсуудыг урихаар төлөвлөж байна. Шинэ системийн хүрээнд хэмжээгээрээ жишээ нь Европын Холбооны ийм механизмтай харьцуулж болохуйц, эдийн засгийн гэх зэрэг янз бүрийн мэдээллийг их хэмжээгээр дамжуулах бүтцийг бий болгохоор төлөвлөжээ.


Энэ системийг мөн цахим худалдааны сүлжээг цаашид өргөжүүлэх, жолоочгүй тээврийн хэрэгслийн бүс нутгийн удирдлагын хамтарсан бүтцийг нэвтрүүлэхэд ашиглана гэж “Nikkei” мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ