Номын санг шинэчлэн засварласнаар танхимаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-17 11:58:02

Төв /МОНЦАМЭ/  "Дэлхийн зөн" Солонгос, "Дэлхийн зөн" ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөр, Артбокс корпорацийн 104 сая төгрөгийн санхүүжилтээр Зүүндэлгэрийн 4 дүгээр сургуулийн номын санд их засварын ажил хийж, стандартад нийцсэн номын сантай боллоо.

Тус номын сан хоёр уншигчийн танхим, хүүхэд хөгжлийн танхимтай болж нэг ээлжиндээ 50 хүртэл уншигч хүлээн авч байна. Шинэ номын санд 7 сая төгрөгийн өртөг бүхий 380 гаруй номоор номын баяжилт хийсэн бөгөөд иргэд, сурагчид зөвхөн гэрээр ном авч үйлчлүүлдэг байсан бол одоо танхимаар үйлчлүүлэх нь ихэсч байгааг онцоллоо.

Өмнө нь тус номын сан танхим болон номын хүрэлцээ бага байсан, сонгогдсон номыг уншихын тулд нийтийн номын санг зорьдог байсан тухай сурагчид мэдээлж байв. 

Төв аймгийн Зүүндэлгэр 4-р баг нь Зуунмод хотын төвөөс 3 км зайтай оршдог. 

Холбоотой мэдээ