Хөвсгөлийн 19 сум түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-05-17 16:15:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд хур тунадас ороогүйн улмаас Хөвсгөл аймгийн нутагт хуурайшилт нэмэгдсээр байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн 23 сум, 1 тосгоны 19 сум нь хуурайшилтын 4-р зэрэгт шилжиж, түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрсэн байна. Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй бөгөөд энэ сарын 21-22-ны өдрүүдэд бага зэргийн хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр үүлний нөхцөл бүрдвэл аймгийн Ус цаг уур орчны төвөөс үүлэнд нөлөөлөхөөр төлөвлөж байгаа ажээ. Иймээс иргэдийг ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах, бага насны хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг  Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас анхааруулав.

 

Холбоотой мэдээ