Бямба гариг бүрийг “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгон тэмдэглэнэ

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-18 10:54:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачилгаар Орхон аймаг “Гэр бүлийн хөгжлийн өдөр”-тэй боллоо.

Хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн төлөвлөлтийг сайжруулах, ёс заншил өв уламжлалаа дээдэлсэн гэр бүлийг хөгжүүлэх зорилгоор гэр бүлийн хөгжлийн өдөртэй болох санаачилгыг гаргажээ. Тухайн өдрийг сар бүрийн 4 дэх долоо хоногийн бямба гарагт аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байх юм.

Гэр бүлийн хөгжлийг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:

1. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах

2. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж хэвших

3.  Тухайн өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх, ажилтнууддаа чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг уриаллаа.

 

 

Холбоотой мэдээ