Баян-Өлгий аймгийн залуучуудыг БНСУ-ын Чангшин их сургуульд суралцуулна

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-18 13:07:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль төгссөн 30 суралцагчийг БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургуульд элсэн суралцуулна.

Чангшин их сургуулийн зүгээс орон нутгийн удирдлагуудад хандаж мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлжээ.

Тус хүсэлтийн дагуу элсэгчдийг бүртгэх ажлыг аймгийн ЗДТГ-т энэ сарын сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа.

Элсэгчид эхлээд 1 жил хэлний бэлтгэл  буюу солонгос  хэлний  сургалтад  хамрагдаж, дараа нь хүнсний эрүүл ахуй, хүнсний урлаг, цагдаа, дуу хөгжим, гоо сайхны урлаг, компьютерын программ хангамж, агаарын тээвэр, механикийн инженер зэрэг мэргэжлээр 4 жил суралцах боломжтой аж. 

Холбоотой мэдээ