Автомашин эзэмшигчдийн 65 гаруй хувь нь татвараа төлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-18 19:11:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Он гарсаар Баянхонгор аймагт 7772 орчим тээврийн хэрэгсэл татвараа төлөөд /423 сая шахам төгрөг төвлөрсөн/ байгаа нь нийт автомашины 65 гаруй хувь юм байна. Аймгийн хэмжээнд 24 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас идэвхтэй буюу хөдөлгөөнд оролцдог /татвар, оношилгоонд тогтмол ордог/ нь 16 мянга байдаг аж. 

Мөн сүүлийн таван жил үзлэг оношилгоонд хамрагдаагүй, татвар төлөөгүй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байгаагаас аймгийн Татварын хэлтэс, Автотээврийн төвийн бүртгэлийн тасагтай хамтарч 1130 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүлж баазаас хасалт хийжээ. Цаашид ийнхүү татвар төлөхгүй, оношилгоонд оролгүй олон жил болсон тээврийн хэрэгсэл, мотоциклуудын татварыг нөхөн төлүүлж, бүртгэлээс хасах ажлыг үргэлжлэн зохион байгуулах аж.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь аймгийн Татварын хэлтэст биечлэн төлөх эсвэл www.smartcar.mn, ebarimt.mn, интернэт банкаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Хэрэв дээрх байдлаар татвараа төлсөн бол төлбөрийн баримт и-мэйл хаягаар илгээнэ. 

Холбоотой мэдээ