“Би сувилагч” уралдааны сүүлийн шатанд 12 сувилагч шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-20 11:22:06

Дорнод /МОНЦАМЭ/. “Би сувилагч” төсөлт уралдааны гуравдугаар шатанд 12 сувилагч шалгарчээ. Тэд энэ шатанд “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ” гэсэн чиглэлээр наймдугаар сарын 10-ныг хүртэл оролцох аж. Тухайлбал, эмнэлгийн болон сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг хэвшүүлж төлөвшүүлэх, нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эх, нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ, хүмүүнлэгийн олон талт ажлаар нийтэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр сурталчлан таниулах юм.

Дээрх уралдаанд оролцогчдыг гуравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд бүртгэж, нэгдүгээр шатанд 18 сувилагч тэнцжээ. Шалгаруулалтын туршид цуглуулсан оноо, сүүлийн шатны тусгай даалгаврын гүйцэтгэлд өгөх шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг гурван сувилагчийг шалгаруулна гэв. Шилдэг сувилагчдад орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. 

Холбоотой мэдээ