Монгол Улсын гавьяат багш 90 настай Ц.Нямаа гуай “Номын сайн нөхөр” өргөмжлөл хүртэв

Монголын мэдээ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-21 21:19:48
@ShoovdorBatbold
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар хоёр дахь өдрөө улс орон даяар үргэлжиллээ.

Өдөр бүр онцлог үйл явдал, үзэгч уншигчаар дүүрэн үргэлжилж байгаа номын баярын өнөөдрийн онцлох үйл явдал “Номын сайн нөхөр” өргөмжлөлийн эзэн Д.Сүхбаатарын одонт, Монгол Улсын гавьяат багш 90 настай Ц.Нямаа гуай байлаа. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Монгол Улсын Соёлын яамны “Номын сайн нөхөр” өргөмжлөлийг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа.

Мөн номын соёлыг түгээн дэлгэрүүлэгч, номын нөхдийг Соёлын яамны жуух бичгээр шагналаа.
Номын баярын өөр нэг онцлох зочин УГЖ, дуучин Жавхлан аав Самандынхаа “Аавын захиас” шинэ номоороо номын баярт оролцож байгаагаа танилцуулж, дээжээс нь УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулав. Тэрбээр номын баярт оролцогчдод зориулан ая дуугаа өргөсөн юм.
Номын баяр маргааш гурав дахь өдрөө үргэлжилж, өндөрлөнө.


Холбоотой мэдээ