Уралдаанд шалгарсан хүүхдүүд ухаалаг утсаар шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-22 17:39:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Дижитал Баянхонгор" нээлттэй өдөрлөг өнөөдөр Баянхонгор хотноо болж байна.

Мөн үеэр, Улс орон даяар Мобиком корпорацийн "Smart educushion 2" төслөөс зарласан уралдаанд шалгарсан хүүхдүүд ухаалаг утсаар шагнуулсныг гардуулан өглөө. Тус уралдаанд Баянхонгор аймгийн сургуулиудаас 460 гаруй хүүхэд оролцсоноос шалгуур ханган бүтээл нь шалгарсан 60 хүүхэд ийнхүү шагналаа гардав.

Түүнээс гадна Юнител групп Аргун төслөөр Байгалийн ухааны хичээлүүдийг бодит болгон хүүхдүүдэд маш ойлгомжтой бодитой шийдлээр үзүүлэн таниулах бичил лабораторийг Баянхонгор сумын 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Соого сейкео сургуульд гардууллаа.  

Холбоотой мэдээ