Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-23 09:39:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрийн зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас маргааш 22.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ.


Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.


Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, 4 удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийж байна. Одоогоор нийслэлийн Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтыг хийгээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ