Их дэлгүүрийн зүүн талын замын асфальт бетон хучилтыг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-23 12:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилты энэ сарын 20-22-нд хийж дуусгалаа.

Тус замын тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг энэ сарын 13-наас 6 дугаар сарын 1 хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн гол болон туслах гудамж зам шинэчлэх 14 байршлаас Баянзүрх дүүрэг дэх Хилчний гудамж, Чингэлтэй дүүрэг дэх Партизаны гудамж гэсэн хоёр байршилд хашлагыг сольж эхлээд байна. 


Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэх аж. 

Холбоотой мэдээ