Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-23 18:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны 9 дүгээр сард “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган”-ыг зохион байгуулна. Үүний өмнө “Бизнес ба Эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 24-нд хийх гэж байна.

Ирэх намар болох нэгдсэн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ, МҮХАҮТ болон эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг ТББ, холбоод, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ энэхүү чуулганыг угтан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд болон холбогдох байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлыг танилцуулахаар нэгдсэн чуулганы өмнө “Бизнес ба Эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт арга хэмжээг зохион байгуулж байна.



Зөвлөлдөх уулзалтаар мөн оролцогчдыг нэгдсэн мэдээллээр хангах, судалгааны нэгдсэн сан байгуулах, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, эрэмбэлэх зорилгоор зохион байгуулж байна. 



Холбоотой мэдээ