“Ид шидийн орон”-ы хүүхдүүд хотоор аялав

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-05-27 09:04:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ид шидийн орон-2” хүүхэд хөгжлийн төвийн 90 гаруй хүүхдийг хотын тусгай аялалд хамрууллаа.


Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах, хотын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “City tour” аяллыг зохион байгуулдаг. 

Аяллын үеэр хүүхдүүд Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музей үзэн, “Бишрэлт” ресторанд өдрийн хоол зооглож, Үлэг гүрвэлийн  музейгээр зочлон, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг үзэж сонирхон эртний цаг үеэр аялсан юм.

Хүүхэд багачууд нэг өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлж, түүхээр аялж мэдлэгээ тэлэн, хүүхдийн баярын бэлгээ гардан авлаа.

Холбоотой мэдээ