Улсын хэмжээнд 85 хүнээс коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-05-27 10:48:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 6 тохиолдлоор бага үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 62 нь Улаанбаатар хотод, 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 735 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ