“Номын өргөө”-ний барилгын явц 30 хувьтай байна

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-27 15:35:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг “Номын өргөө”-тэй болохоор энэ онд орон нутгийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг нь эхлүүллээ. Тус өргөө нь виртуал музей, хурал уулзалт зохион байгуулах танхим болон цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн танхимтай байх юм. Мөн гадна талбайд 30 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилттой байхаар зураг төсөвт тусгажээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор нэмж 15 хүний ажлын байр бий болно. Одоо ажиллаж буй “Номын төв”-д 21 хүн ажилладаг.

Номын өргөөний барилгыг орон нутгийн “Шин Жү” ХХК гүйцэтгэж байна. Барилгын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Холбоотой мэдээ