Салхи зарим үед 16м/с хүрч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-30 20:29:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй бороо орно. Салхи 1, 2-нд говь, хээр талын нутгийн зарим газраар 10-12м/с, зарим үед 16м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ