Эх үрсийн баярын үйл ажиллагаа 10.00 цагт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-31 17:23:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярын өдрийг Баянхонгор аймаг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ. Зургадугаар сарын нэгэнд Эх үрсийн баярын үйл ажиллагаа 10.00 цагт Баганат талбайд эхэлж, 12.00 цагт "Эхийн алдар" I, II зэргийн одонгоор 344 эхийг шагнаж,  хөтөлбөрт үйл ажиллагаа 15.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Энэ өдөр өглөөний 10.00-19.00 цагийн хугацаанд төв зам дагуу автомашины хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачууд дугуйгаар болон чөлөөтэй явах боломжийг олгох юм.

Олон улсын Эх үрсийн баярын өдрөөр Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хөтөлбөр, үйл ажиллагаа Баганат талбайд өдрийн турш үргэлжилнэ.

Холбоотой мэдээ