Сүүлийн 20 жилд 6 дугаар сард ажиглагдсан бороотой өдрийн давтамж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-06-02 09:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 6 дугаар   сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор ОЖД утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг.  


Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говь талын нутгаар 6 дугаар сард 1981–2020 оны хооронд 51 станцын ажиглагдсан бороо (хур тунадас)-той   өдрийн тооны давтагдлын орон зайн тархалтын зургаас харахад ОЖД–аар 4–10 өдөр байна. Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгаар харьцангуй их буюу 8–16 өдөр гэж гарчээ. Бусад нутгаар 7–12 өдөр гэж ажиглагдсан байна. Бороо (хур тунадас)-той  өдрийн олон жилийн явцыг 4 бүс нутгаар харахад 1981–2020 оны хооронд өөрчлөлт харьцангуй бага байсан. Харин сүүлийн 20 (2001–2020) жилд бүх бүс нутгаар ялимгүй өссөн ялангуяа баруун болон говийн бүс нутгаар нэмэгдсэн хандлага ажиглагджээ.


ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ


Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр сарын нийлбэр чийг  ОЖД–аар 10–20 мм байсан байна. Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм чийг унадаг. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас харьцангуй бага чийг унаж хуурайшилт ихтэй байжээ. Харин  1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо  орж чийглэг байсан гэж уур амьсгалын тоймд онцолжээ. 


Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 6 дугаар сард бороо (хур тунадас)  ахиу орох төлөвтэй байгаа. Түүнтэй  холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна. Иймээс  дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг  цаг уурын байгууллагаас зөвлөжээ.


Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн  ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр дугаар сарын агаарын ОЖД нь темперaтурын 2–12 хэм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24 хэм, бусaд нутгaaр 13–19 хэм  дулаан бaйдагСүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад дугаар сард агаарын дундаж температур хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3 хэмээр дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39 хэм  хүрч халж байжээ.   


БҮС НУТГИЙН ТӨЛӨВ 


Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Баруун аймгуудын нутгаар.  Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр энэ сард агаарын температур ОЖД–аас дулаан байна. Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–аас бага бороо (хур тунадас) орно.  Бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.  Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2 хэмээрр дулаан байна. 2 рдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. 1 дүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 2 болон 3 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар.  Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байнаБулган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу бороо (хур тунадас) орно. Бусад нутгаар ОЖД-ийн орчим байна . Агаарын температур дүгээр арав хоногийн сүүлч, 2,3 дугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх аж. Харин 1, 2 дугаар 10 хоногийн эхэн, дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байна. 2 дугаар 10 хоногийн эхэн болон сүүлч, дугаар 10 хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох  өндөр магадлалтай. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар.  Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас энэ сард агаарын дундаж температур дулаан байна. Дорнодын нутгаар ОЖД–аас бага бороо (хур тунадас) орно.  Бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур дугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх аж. Харин 1 дүгээр 10 хоногийн эхэн, дугаар 10 хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Мөн 1 дүгээр 10 хоногийн дунд үе, дугаар 10 хоногийн эхэн, дугаар 10 хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын температур нийт нутгаар ОЖД–ийн орчим,  Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу бороо (хур тунадас) орно.  Бусад нутгаар дунджийн орчим байна.Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх аж. Харин 1 дүгээр 10 хоногийн эхэн, дугаар арав хоногийн дунд үе, дугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. дугаар 10  хоногийн дунд үе, дугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.

Холбоотой мэдээ