Сүүлийн 24 цагт 103 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-06-02 09:52:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 103 тохиолдол батлагджээ. 


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 50 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 925 657 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ