Радараас алга болсон гэгдэж байсан “Air Algerie”-ийн онгоц аюулгүй газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-07 13:31:33

АЛЖИР. /TASS/. Алжираас Францын Марсель хот руу нислэг үйлдэж байгаад радараас алга болсон гэгдэж байсан, иргэний агаарын тээврийн “Air Algerie” компанийн “Боинг 737-600”  нисэх онгоц Алжирын олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй газардлаа гэж холбогдох албаны хүмүүс бямба гарагийн орой мэдэгдээд, “зорчигчид болон нисэх багийн гишүүд бүгд эсэн мэнд, бэртэж гэмтээгүй” гэлээ.

Хөөрснөөс хойш 30 минутын дараа онгоцны ахлах нисгэгч “техникийн саатал гарлаа. Буцаж эргэлээ” гэж мэдэгдсэний дараа онгоц радарын хяналтын дэлгэцээс алга болсон гэж гадаадын эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тухайн үед онгоц Газар Дундын тэнгисийн дээгүүр нисч байсан аж.

Харин “Air Algerie”-ийн хэвлэлийн төлөөлөгч “онгоц радараас алга болсон” гэсэн мэдээллийг няцаагаад, “техникийн саатал гарсан тул нисэх багийн ахлагч буцах шийдвэр гаргасан” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ