Сэргээшийн дуулианы улмаас Оросын тамирчдыг Риогийн Паралимпод оролцохыг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 10:14:41

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Риогийн Паралимпын наадамд Оросын тамирчдыг оролцуулахгүй гэж Олон улсын Паралимпын хорооны  /ОУПХ/ Ерөнхийлөгч Филип Крейвен  өнгөрсөн амралтын өдөр Рио-де-Жанейро хотод хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан нь тогтоогдсон гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ өнгөрсөн сард мэдэгдсэнтэй холбогдуулан ОУПХ ийм шийдвэр гаргажээ.

Крейвен хэлэхдээ “Оросын тамирчид Сочигийн Паралимпын үеэр сэргээш хэрэглэснийг ОУПХ-ны мөрдөн шинжээчид WADA-тай хамтран ажиллан тогтоосон” гэсэн байна.

Оросын Паралимпын хороо энэ шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд давж заалдах ажээ.

Риогийн Паралимпын наадам эхлэхэд 31 хоног үлдээд байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ