Шинэ үйлдвэр 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-09 08:01:44

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт сүүний үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Олон жилийн турш найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээр нутгийнхандаа үйлчилж ирсэн “Найнги” ХХК ийнхүү өргөжиж байгаа юм.

Дээрх сүүний үйлдвэр өдөрт дөрвөн тонн сүү, 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс сүү худалдан авч эргэлтэд оруулна гэж тус компанийн захирал Ш.Бямбасүрэн хэллээ.

Дорнод аймгийн хэмжээнд сүүний найман цех үйл ажиллагаа явуулдаг байсан бол ийнхүү нутгийн иргэдийнхээ хэрэгцээг хангахуйц үйлдвэр нэгээр нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ