“Tesla”-гийн дэлхийн цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-09 14:29:46

ШАНХАЙ. /Bloomberg/. Шанхай хотод тогтоосон хөл хорионы улмаас “Tesla” компани тус хотод байрлах хамгийн өндөр бүтээмжтэй үйлдвэрээ хэдэн долоо хоногийн турш хааснаас болж тус компанийн цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрчээ.


Credit Suisse-ийн компанийн АНУ-ын автомашины шинжээч Дэн Лэвигийн лхагва гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, “Tesla” компани 4 дүгээр сард 39650 ширхэг “Model 3” борлуулсан нь өмнөх 3 дугаар сараас 78 хувиар буурсан байна.


Тэрбээр дэлхийн 80 гаруй зах зээлийн статистик мэдээллээс иш татан мэдээлэхдээ, “Tesla” компанийн дэлхийн цахилгаан автомашины борлуулалтад эзлэх хувь 27-оос 10 хувь болж буурсан гэжээ.


Tesla” Шанхай хот дахь үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг сэргээхээр бүхий л хүчин чадлаараа ажиллаж байна.


Шанхай хот цар тахлын дэгдэлтийг хязгаарлахын тулд хатуу хөл хорио тогтоосны улмаас 3 дугаар сарын сүүлчээс хойш гурван долоо хоногийн хугацаанд тус үйлдвэр хаагдсан юм.


Үйлдвэрийн үйл ажиллагаа дахин эхэлснээс хойш “Tesla” компанийн олон мянган ажилчид долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 12 цагаар ажиллаж байгаа аж.


Цар тахлаас сэргийлэхийн тулд үйлдвэрийн ажилтнууд үйлдвэртээ байрлан ажиллаж байна.   

Холбоотой мэдээ