"Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-06-15 09:01:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гэгээн Муза" олон улсын театрын наадам 16 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа.


Наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал болон “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болсноороо онцлогтой.

Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлч “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн 5 төрөлд өрсөлдсөн юм.


Энэ жилийн "Гэгээн Муза" наадмаас "Гэм зэм" жүжиг дөрвөн муза өргөж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарав.

Шилдэг эмэгтэй гол дүр: “Гэм зэм” жүжгээрээ МУГЖ Д.Ганцэцэг


Шилдэг эрэгтэй гол дүр: Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Алексей Каренины дүрээр УДЭТ-ын жүжигчин, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан

Драмын жүжгийн шилдэг зохиолч: "Гэм зэм" жүжгийн зохиолч Я.Баяраа

Шилдэг эрэгтэй туслах дүр: "Гэм зэм" жүжгийн Мармеладовын дүрээр МУГЖ П.Эрдэнэзаан

Шилдэг эмэгтэй жүжигчин: "Зөгий" театрын бүтээл, "Хүн гөрөөс" жүжгийн Оюумаагийн дүрээр жүжигчин Э.Одгэрэл

Хөгжимт жүжгийн шилдэг найруулагч: Дорнод аймгийн театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал "Нүдтэй наран тамга" жүжгээр

Хөгжимт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүр: Өмнөговь аймгийн театрын "Хөх нар" жүжгийн Мээрингийн дүрээр СТА П.Баярмагнай, Өмнөговь аймгийн театрын "Хөх нар" жүжгийн хатны дүрээр А.Алтанзул

Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүр: Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн Баагийгийн дүрээр А.Баярсайхан

Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүр: Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын "Тангарагт хаан" жүжгийн Асралт гүнжийн дүрээр Ч.Уранбилэг

Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг тайзны зураач: Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн зураач О.Баярмагнай

Хүүхдийн жүжгийн шилдэг зохиолч, найруулагч: Завханы театрын "Жангар" жүжгийн зохиолч Д.Мэндсайхан, найруулагч Э.Ёндоншарав

Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр: Завханы театрын "Жангар" жүжгийн хэрээн дүрээр А.Цэрэнбалжир

Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр: Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын "Гэрэл асаа" жүжгийн Туулын дүрээр Б.Болортуяа

Шилдэг тайзны зураач: "Зөгий" театрын бүтээл "Хүн гөрөөс" жүжгийн зураач Т.Аянга

Шилдэг хөгжимт жүжиг: "Нүдтэй наран тамга" жүжгийн зохиолч Б.Цэрэннадмид

Нэг хүний жүжгийн төрөлд: “Хурандаа бичиж байна” /Буриад/

Хоёр хүний жүжгийн төрөлд: “Хүн гөрөөс” /Монгол/












Холбоотой мэдээ