Мексикийг хар салхи дайрсны улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 38 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМЕХИКО. /Reuters/. Мексикийн зүүн нутгийн мужуудыг халуун орны “Earls” хар салхи дайрсны улмаас хөрсний нуралт болон үер болж, энэ байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн хүмүүсийн тоо 38 болж нэмэгджээ.
Тус улсын Пуэбла муж хар салхины улмаас хамгийн хохирол амссан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, тус мужид 28 хүн амиа алджээ.
Мөн Веракруз мужид 10 хүн амь эрсэджээ.
Үүнээс өмнө албаны хүмүүс мэдэгдэл хийхдээ “хар салхины улмаас 6 хүн амь үрэгдээд байна” гэж байсан юм.
Өнгөрөгч долоо хоногийн эхээр энэ хар салхи Гайити болон Доминиканыг дайрсны улмаас 9 хүн амиа алджээ.
Г.Доржханд