Турк сансар дахь хиймэл дагуулын тоогоо 10-т хүргэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Ирэх нэгдүгээр сард “IMECE” тандалт судалгааны хиймэл дагуулыг, 2023
оны дундуур “Turksat 6A”
хиймэл дагуулыг хөөргөснөөр Туркийн сансар дахь хиймэл дагуулын тоо
10-т хүрнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт
мэдэгджээ.
Р.Эрдоган нийслэл
Анкара хотноо болсон “Turksat 5B” хиймэл дагуулыг ашиглалтад оруулах ёлолын үеэр улсынхаа сансрын
судалгааны сүүлийн үеийн ахиц дэвшлүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.
“Turksat
5B” нь манай телевиз, өргөн зурвасын
хиймэл дагуулын хүчин чадлыг Африкаас эхлээд Ойрхи Дорнод, Азид тасалдалгүйгээр
нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тэрбээр тодотгоод, энэхүү хиймэл дагуул
нь хөдөө орон нутаг, уулархаг бүсийн харилцаа холбоог сайжруулахад дэмжлэг
үзүүлнэ гэсэн байна.
Түүний хэлснээр,
интернэтийн дэд бүтэц хангалтгүй байгаагийн улмаас зайнаас боловсрол олгох
хөтөлбөрт хамрагдахад учраад байгаа техникийн асуудлууд ч мөн үгүй болно. “Turksat
5B” хиймэл дагуул нь 30 жил ажиллах
хүчин чадалтай байна.
“Бид улс орноо
салбар бүрд байх ёстой түвшинд нь хүргэх алхмуудыг хийсээр байна. Хиймэл
дагуулын технологи нь түүний нэгэн жишээ юм” гэж Т.Эрдоган хэлжээ.