Барууны орнууд Украинд өгөхөөр амласан зэвсгийн тусламжийн дөнгөж 10 хувийг өгөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-15 17:16:15

КИЕВ. /AFP/. Барууны орнуудын Украинд өгөхөөр амласан зэвсгийн тусламжийн ердөө 10 хувийг Украин улс хүлээн аваад байна хэмээн тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.


Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр мягмар гарагт телевизэд өгсөн ярилцлагадаа, барууны орнуудад хандаж зэвсэг нийлүүлэх ажиллагааг түргэтгэхийг уриалсан байна.


Тэрбээр хэлэхдээ, “барууны орнууд зэвсэг нийлүүлэх “тодорхой цагийн хуваарь” гаргах ёстой. Учир нь саатал гарах нь Украинд их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй илүү их газар нутгаа ОХУ-д алдах эрсдэлтэй” гэв.


Мөн тэрбээр “Бид хүссэн зэвсгийнхээ 10 хувийг л аваад байна. Бид хичнээн хичээсэн ч барууны түншүүдийн тусламжгүйгээр энэ дайнд ялж чадахгүй” гэж хэлсэн байна.     

Холбоотой мэдээ