Хүүхдийн төв сувиллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-17 13:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүүхдийн төв сувиллын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сувилал анх 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр байгуулагдаж байсан ба өдгөө Хүүхдийн төв сувилал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөдрийн байдлаар 122 эмч эмнэлгийн ажилчинтай, хэвтэн эмчлүүлэх нийт 90 ортой, 1260-1380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.

Мөн гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгааны лавлагааны төв гэдгээрээ онцлогтой.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр тус сувиллын удирдлага, эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсов. Түүнчлэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцоллоо.


Холбоотой мэдээ